Холбоос: https://hutulbur.num.edu.mn/publ/php/program_choice_quiz.php 

Тайлбар: Монгол улсын их сургуулийн сайтанд байрлах сургалтын хөтөлбөрийн хэсэгт байрших өөрт тохирох мэргэжил сонголтын сорил хэсэг. Уг сорил хэсэгт тухайн хандаж буй хүн хүйс болон Улаанбаатар хот эсвэл хөдөө орон нутагт ЕБС төгссөн эсэх мөн МУИС-ийн аль сургуульд сонирхолтой байгаа хэсгийг сонгож сорилоо өгч байна.  Үүний дараа тухайн сонгосон мэргэжлийн чиглэлээр асуулгууд гарч ирэн сорилыг үргэлжлүүлэн бөглөнө.

Сорилын үр дүнг графикаар харуулан мэргэжилд чиглэсэн хүсэл сонирхол , би юу чаддаг вэ?, миний мэргэжлийн хэв шинж гэсэн үндсэн 3 асуулгад харьяалагдах байдлыг харуулна, мөн сорил асуулга тус бүрээс хамгийн өндөр оноо буюу сонголт авсан 2 хэв шинжийг харуулна. Үүний дараагаар (хүсэл сонирхол, чадвар, мэргэжил) чиглэлээс алийг чухалчилж үзэх, мөн тухайн чиглэл дотор аль төрлийн хэв шинж давамгай байгаагаас хамааруулан МУИС-д хэрэгжиж буй дараах хөтөлбөрүүдээс сонгон суралцах нь зохимжтой гэсэн байдлаар мэргэжлүүдийг жагсаалт маягаар харуулж санал болгож байна.