Милева Марич 1875 онд Сербийн (тухайн үеийн Австри-Унгарын эзэнт гүрэн) Тител хотод төрсөн. Багаасаа физик, математикт сонирхолтой байсан охин өндөр дүнтэй элсэн их сургуульд оржээ.
Милева Альберт Эйнштейнтэй нэг ангид сурсан бөгөөд тэр бүлгийн цорын ганц охин байв. Тэрээр Альберттай нөхөрлөж, улмаар хайр сэтгэлийн холбоотой болжээ. Тэд аль аль нь сайн сурдаг ойролцоо дүнтэй байсан ч бүсгүй дипломын шалгалтдаа тэнцээгүй юм. Гэхдээ түүний эрдмийн карьер 1901 онд жирэмсэн болсноор дуусгавар болсон аж.
Тэрээр төгсөлтийн дипломын шалгалтыг дахин өгсөн боловч унав. Дараа жил төрсөн охин нь удалгүй өвчний улмаас нас барсан ч хожим нь хоёр хүүтэй болжээ. Шинжлэх ухаанд бүрэн шимтсэн Альберт гэрийн ажлаасаа ангид байв. Милева гэрийн ажил хийхээс гадна Эйнштейний хичээлд тусална. Гэвч Альберт ажилдаа эхнэрийнхээ нэрийг хэзээ ч дурдаагүй юм. Хэрэв бүсгүй гэр бүлтэй болж, нөхрийнхөө эрдэм шинжилгээний ажилд өөрийгөө зориулаагүй бол... Милева гэр бүлийн үнэ цэнийг ариун гэж үздэг Европын консерватив нийгмийн уламжлалыг хүлээн зөвшөөрөөгүй бол өнөөдөр бид аль Эйнштейний тухай ярих байсныг хэн мэдэх билээ. Оюун ухаан, шинжлэх ухааны чадавхтай хоёр эрдэмтний нэг нь өөрийн хүйсийн эрх чөлөө, эрх ямба, боломжоор нөгөө нь хүйсийн талаарх нийгмийн үзэл бодлоос үүдэлтэй үүрэг хариуцлага, гэрийн ажил, сорилт, саад бэрхшээлүүдтэй тулгарсан юм.