“Оюу толгой” бол Улаанбаатар хотоос 550 км зайд байрлах өмнийн говьд оршдог зэс, алтны уурхай ба дэлхийн хамгийн том өндөр чанартай зэсийн ордын нэг юм. Аюулгүй ажиллагааг эрхэмлэн зэс, алт болон бусад ашигт малтмалыг олборлон баяжуулж, дэлхийн зах зээлд гарган нэмүү өртөг бий болгон, Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулдаг. “Оюу толгой” компани байгаль орчны өндөр стандарт баримталдаг бөгөөд, өмнийн говийн түүх, өв соёлыг хамгаалахад орон нутгийн иргэдтэй нягт хамтран ажиллаж байна. “Оюу толгой” компанийн 360 виртуаль танилцуулгатай  дараах холбоосоор нэвтэрч танилцана уу. 

Холбоос: http://vr.ot.mn/