Zangia.mn нь Монголын хөдөлмөрийн зах зээлд байгууллагуудын хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт, сургалт хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ хувь хүний хөгжлийн чиглэлээр цогц үйлчилгээ үзүүлж ажилладаг үндэсний компани юм. Бид 2009 оноос үйл ажиллагаагаа явуулж, программ хангамжийн оновчтой шийдлийг ашиглан хөдөлмөрийн харилцаанд оролцох боломжийг аж ахуйн нэгж, хувь хүмүүст нээлттэй олгож байна. Түүнчлэн “Судалгаа”,“ERP систем”,“Зангиа Академи”,”Зангиа Аудио”, “Зангиа Ньюс” зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа компани юм. 

Холбоос: https://www.zangia.mn/

2. Тус байгууллага нь, бизнес эрхлэгчдийн өмнө тулгардаг хамгийн эхний тулгамдсан асуудал болох хүний нөөц хайх, бүрдүүлэх, зорилтот хэрэглэгчдэд ажлын байрны мэдээлэл нийтлэх, санал болгох асуудлыг шийдвэрлэхэд нь  энэхүү сүлжээг хөгжүүлсэн. Мөн ажил горилогчид нэг цэгээс одоо зарлагдаад буй ажилын байр, ажлын зарын мэдээллийг хурдан хугацаанд авч, өөрийн анкетын мэдээллийг манай сүлжээгээр дамжуулан ажил олгогчдод танилцуулах, анкет мэдээллээ илгээхэд тусладаг.

Холбоос: https://anket.work/ 

3. Worki Web, Application  нь бусад ажлын байрны сайтуудтай адил хамтарч ажилладаг компаниудын ажлын байрны зар болон ажлын байр зарлаж буй хувь хүн байгууллагуудад нээлттэй ажилладаг байгууллага юм.

Холбоос:  https://worki.mn/
Монголиа Талент Нэтворк нь 10 жилийн хугацаанд рекрутмент сервисийг үзүүлэхдээ олон хүмүүс ажилдаа сэтгэл ханамжгүй байдгийг анзаарсан бөгөөд зөв багтайгаа өндөр бүтээмжтэй ажиллах боломжийг илүү олон хүнд хүргэх зорилгоор энэхүү төслийг санаачилсан