1988 онд Улаанбаатар хотод төрсөн. Ам бүл 4 лээ, 3 хүүхэдтэй , өрх толгойлсон ээж. Өргөх машин механизмын оператор, нягтлан бодогч нярвын мэргэжилтэй. Өргөх машин механизмын онол, практикын дадлагжуулагч багш.
1995-2005 оны хооронд 78-р сургууль одоогоор Эрдмийн Ундраа цогцолбор сургуульд суралцаж бүрэн дунд боловсрол эзэмжшсэн.
АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЗАМНАЛ
2005 онд Рем Кран Импекс өргөх машин механизмын сургалтын төвд суралцаж Кранистаар төгссөн.
2012 онд Тэнгэрийн суудалтай хүмүүс сургалтын төвийг өөрийн дадлагжуулж төгсгөсөн багш болох Д.Ганчимэг багштайгаа хамтарч үүсгэн байгуулсан. 2014 оноос хойш одоог хүртэл энэ сургалтын төвдөө дадлагжуулагч багш болон онолын багшаар ажиллаж төгсөгчид бэлдсэн.
2019 оноос тасралтгүй Монголын Кранистүүдийн үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгч гишүүнээр ажиллаж байна.
2020 онд Нягтлан болон няравын мэргэжлийг онлайн болон тэнхим хосолсон сургалтанд хамрагдан суралцаж чадамжын гэрчилгээ болон сертификатаа авсан.
2012-2015 оны хооронд Дельта Констракшнд цамхагт краны оператороор ажиллаж байсан.
2016 онд Дорноговь аймаг, Улаанбадрах суманд Монголын хамгийн анхны 42 метрийн өндөртэй суварагны бүтээн байгуулалтын ажилд цамхагт краны оператороор ажилласан.
2015-2020 оны хооронд Хурд группын барилгууд дээр ажиллаж байсан. Ихэвчлэн 20 давхраас дээш барилгууд дээр цамхагт краны оператороор ажиллаж байсан.
Одоогоор EFES группын барилгын салбарын цамхагт краны оператороор ажиллаж байна.
ЦАМХАГТ КРАНЫ ОПЕРАТОРООР АЖИЛЛАЖ БАЙСАН БАРИЛГУУД:
1. Хороолол, Оймон төвийн 16 давхар барилга
2. Шинэ яармаг хотхон
3. Дархан уул аймаг, Мобикомын салбар барилга
4. Суварга
5. Нарны хороолол 23 давхарууд
6. Удирдлагын акидеми 1 , 25 давхар барилга
7. Наадам центр , 23 давхар барилга
8. Хүннү хороолол 1р ээлжийн 23 давхар
9. Хүннү хороолол 3р ээлж 23 давхар
10. Хан-Уул дүүрэг, 16 давхар оффис барилга