Ил уурхай болон үйлдвэрлэлийн тоосжилт ихтэй, ажлын байранд ажилладаг эмэгтэйчүүдэд өгөх арьс арчилгааны зөвлөгөө
АРЬС АРЧИЛГААНЫ ТУХАЙ ҮНДСЭН ОЙЛГОЛТ
Арьс арчилгаа нь арьсны бүрэн бүтэн байдлыг дэмжиж, эрүүл залуу байдлыг яг тэр хэвээр нь удаан хадгалах, нар болон гадны бохирдол тоос шороо зэрэг гадаад орчны нөлөөнөөс бидний арьсыг хамгаалах олон талын ач тустай дадал хэвшил юм.
Бид арьсаа зөв арчилж сурахын тулд дараах зүйлсийг зайлшгүй мэдсэн байх шаардлагатай. Үүнд:
1. Эхний алхам болох давхар цэвэрлэгээний нэг ( Cleansing oil or Cleansing balm or Cleansing water) тосон цэвэрлэгээ, болон хөөсөн цэвэрлэгээ (cleansing foam ph level 5.5-6.5)
2. Гүний усан чийг өгөх зайлшгүй шаардлагатай ба усан суурьтай тонер энэ нь арьсны дермис давхаргад чийгийг өгөх ба ингэснээр арьс илүү удаан чийгээ хадгалахад тусладаг юм.
3. Усан чийгийн дараагийн алхам болох Essence нь тонерын үйл ажиллагааг илүүтэй дэмжин идэвхжүүлж давхар чийгийг өгснөөр арьс илүү уян хатан болдог.
4. Ampoule болон Serum нь удаах алхамд орох ба энэ нь яг арьсны жинхэнэ асуудал дээр үйлчилж ( нөсөө толбо, нүхжилт, сэвх, батга, улайлт, үрчлээ ) эдгээрийг эдгээж анагааж өгдөг.
5. Зовхины тос
6. Хангалттай тэжээл авсан арьсны чийгийг түгжих үйлчлэлийг илүү удаан барих зориулалт бүхий (cream, hydration) буюу бидний хэлж заншснаар тос.
7. Нарны тос ( Chemycal, Physical UVA, UVB, SPF )
Нэмэлтээр: Салфеткан маск (Sheet mask) болон гуужуулагч ( Scrub, Peeling gel, Chemycal Exfoliants - AHA, BHA, PHA, RETINOL, VITAMIN C)
Эдгээр арьс арчилгааны энгийн алхамууд нь таны арьсыг эрүүл байдлаа хадгалахад зайлшгүй туслах юм.
Ил уурхай болон ил үйлдвэрлэлийн газруудад ажилладаг өдрийн ээлжнийхэнд зориулсан арьс арчилгааны зөвөлгөө
АЛХАМ 1:
Хэрэв таны арьс хэт эмзэг мэдрэмтгий биш бол өглөө сэрээд бүлээн ус уусны дараа PH LEVEL 5.5-6.5 тай зөөлөн хөөсөн угаагчаар (Cleansing foam) нүүрээ угаах. Хэрэв эмзэг мэдрэмтгий бол чийгшүүлэгч тонер-оор арчих.
АЛХАМ 2:
Арьсны PH Balance-ыг тэнцвэржүүлж арьсыг дараагын алхамд бэлдэх усан суурьтай тонероор шавших
АЛХАМ 3:
Эссэнсээр шавших. Энэ нь арьсанд гүний чийг өгч арьсны чийгийг удаан хадгалахаас гадна үрчлээг багасгаж сэргийлэхэд тусалдаг.
АЛХАМ 4
Энэ шатанд идэвхитэй найрлагыг хэрэглэх ба үүнд Serum багтана. Serum нь арьсны асуудлыг шийдэх гайхалтай үйлчилгээтэй бөгөөд нөсөө толбыг бүдгэрүүлэх, цайруулах, үрчлээ тэнийлгэх, батганы эсрэг гэх мэт олон төрлийн үйлчилгээтэй байдаг.
АЛХАМ 5
Энэ шатанд чийгийг түгжих, арьсны өнгөн давхаргыг чийгшүүлэх тос багтана.
АЛХАМ 6
Сүүлийн алхам бол нарнаас хамгаалах тос. Арьсыг нарнаас хамгаалж хэвших нь эрүүл арьсаа урт удаан хадгалах хамгийн гол нууц юм.
АЛХАМ 7
Нүүр будахын өмнөх арьс арчилгааг сайн хийж , тохирох бүтээгдэхүүнүүдийг хэргэлснээр таны нүүрний будаг хүртэл тогтоц сайтай, хагарах, хуриашиж харагдахаас сэргийлэх юм. Алхам 7 бол нүүрний будагаа /Foundation, Cusion …/ түрхэж эхлэх алхам юм. Нүүр будагаа бүрэн тавьсны дараагаар нунтаг путрээр түгжих хэрэгтэйг мөн зөвлөж байна.
Ил уурхай болон ил үйлдвэрлэлийн газруудад ажилладаг оройн ээлжнийхэнд зориулсан арьс арчилгааны зөвөлгөө
АЛХАМ 1
Оройн арьс арчилгаанд давхар цэвэрлэгээг хийсний дараа тонероор арчих.
АЛХАМ 2
Эссэнсээр шавших: энэ үед эссэнсийг 3-7 давхарлаж шавшина шөнийн турш нойргүйгээс болж арьс ядарч чийгээ алдахаас сэргийлэх хамгийн сайн арга юм.
АЛХАМ 3
Hyaluronic acid serum эсвэл өөрт хамгийн сайн таардаг өндөр идэвхитэй найрлага бүхий serum ийг түрхэх.
АЛХАМ 4
Шөнийн турш чийгийг хадгалах унтлагын маск эсвэл шөнийн тосыг түрхэж өгснөөр нойргүй хонох арьсыг шөнийн турш чийгээр хангана.
ӨДӨР ТУТМЫН АРЬС АРЧИЛГАА
Өглөө бүр зөөлөн бүтэцтэй хөөсөн савангаар шөнийн турш хуримтлагдсан бохирдлыг угааж хэвших хэрэгтэй. Ингэснээр шөнийн туршид дэрний уут, орчны тоосжилт, хөнжил дэвсгэр зэрэг жижиг бичил биет бүхий бохирдлоос наалдаж тогтсон бохирдлыг арилгах юм. Шөнийн турш тайвширч хоносон арьсыг өглөөд зөөлөн гелэн угаагчаар угаах эсвэл цэвэрлэгч тонероор арчиж цэвэрлэж өгөх нь арьс хууриаших эмзэгшихээс сэргийлдэг.
1. Тонероор шавших
2. Эссэнсийг 2-с 3 удаа шавших
3. Serum түрхэх. Энэ нь арьсны гол асуудалруу хандсан идэвхитэй найрлага байх нь чухал.
4. Чийгшүүлэх тос
5. Нарны тос.
Чийгшүүлэх тос нь арьсны гүнд нэвтрэхгүй өнгөн давхаргыг чийгээр хангаж, түрхсэн бүтээгдэхүүнүүдийг ууршуулалгүй удаан арьсан дээр тогтоож чийгийг түгжиж өгдөг.
Мэдээж арьсаа маш сайн арчилсны дараа нарны тосыг алгасвал дээрх бүх арчилгаа үр дүнгүй болдог. Тиймээс нарны тос бол арьс арчилгааны алгасаж болохгүй алхам юм.
Орой унтахдаа давхар цэвэрлэгээг заавал хийж хэвших нь чухал байдаг.
Үүнд: Тосон цэвэрлэгчээр бүх бохирдлыг цэвэрлэсний дараа хөөсөн угаагчаар үлдэгдэл бохирдлыг угааж арилгана. Ингэснээр арьс гүйцэт цэвэрлэгддэг.
Мөн давхар цэвэрлэгээ нь бидний арьсыг нөхөн төлжихөд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг.
Бичсэн: Л.Мөнх-Энх