ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЭМЭГТЭЙ СУРАГЧДААС АВСАН МЭРГЭЖИЛ СОНГОЛТЫН ТАЛААРХ СУДАЛГАА
15-17 настай ЕБС-ийн 10,11,12-р ангийн эмэгтэй сурагчдын дунд авсан санал асуулга болон мэргэжил сонголтын талаархи судалгааг явуулав.
Судалгаанд:
· Нийт 176 эмэгтэй сурагчид хамрагдсан
Судалгаанд асуугдсан асуултууд:
1. Таны суралцаж буй анги
2. Та өөрийн мэргэшсэн ажилтан болох мэргэжлээ сонгосон уу?
3. Сонгосон мэргэжилдээ хэр итгэлтэй байгаа вэ?
4. Та ямар мэргэжилтэй хүн болох вэ?
5. Таны мэргэжил сонголтонд эцэг эхийн нөлөөлөл байгаа юу?
6. Таны сонгосон мэргэжил бол.../Миний өөрийн сонголт, Эцэг эхийн сонголт, Бусад/
7. Сургуулийнхаа захиргаанд сургалтын чанар сайжруулах талаар санал байвал бичнэ үү
8. Аав ээждээ мэргэжил сонголтынхоо талаар хэлэхийг хүссэн зүйлээ бичнэ үү
9. Инженер технологийн мэргэжил сонирхдог уу?
10. Инженер технологийн мэргэжил сонирхдог бол ямар мэргэжил сонирхдог вэ?
11. Хаана бакалаврт суралцаж төгсөх хүсэлтэй вэ?
12. Та хэдэн настай вэ?
АСУУДАЛ ДЭВШҮҮЛСЭН БАЙДАЛ
№ | Асуулт | Хариулт |
1 | 11,12 р ангийн охидууд мэргэжил сонголтоо хийсэн эсэх? | Тийм. Судалгааны үр дүнгээс харахад өсвөр үеийнхэн буюу төгсөх ангийн хүүхдүүд жил ирэх тусам мэргэжил сонголт төлөвшилт нь эрт бий болдог болсон байна. Мөн эцэг эхийн шахалтаар бус 90%-ээс илүү хувь нь өөрсдийн хүсэлтээр мэргэжил сонголтоо сонгодог болсон байна. Эцэг эхчүүд хүүхдийнхээ мэргэжил сонголт ирээдүйн аж байдалд нь өөрийнх нь сонголтыг хүндэтгэн үздэг болсон нь судалгааны 8-р асуултанд хүүхдүүдийн хариулсан байдалаас дүгнэж болохоор байна. |
2 | Эцэг эхчүүд өөрсдийн хүсдэг мэргэжлээ хүүхдүүддээ тулгадаг байдал үргэлжилсээр байгаа юу? | Судалгааны 5р асуултанд хүүхдүүдийн хариулснаас дүгнэхэд 4:1 буюу 5 хүүхэд тутмын 1 хүүхдэд нь эцэг эх нь мэргэжил сонголтонд нь нөлөөлж байна гэж дүгнэхээр байна. |
3 | Сургалтын хөтөлбөр хоорондын зөрүү мэргэжил сонголтонд нөлөөлж байна уу? | Монгол улсын сургалтын стандарт нэг, суралцах хөтөлбөр ялгаатай байгаа нь зөвхөн сурагч нарын суралцах орчин, сургалтын чанар, эзэмших олон төрөлт чадварууд өөр байна. |
4 | Охидууд инженерийн төрлийн нарийн мэргэжил сонирхож байна уу? | Сонирхож байна. Яагаад чухал гэдэг талаар мэдээлэл ойлголт муутай байна. |
5 | Сургуулиуд мэргэжил сонголтын талаар үйл ажиллагаанд охидуудыг хамруулж байна уу? | Хараахан бага гэсэн дүгнэлт гарав. Мэргэжил сонголтын зөвлөгөө гэдэг нэр дор сургуулиуд олны танил эрхэм , эсвэл нас ойролцоо олны төлөөлөл гэх мэт хүмүүсээр мэргэжил сонголтын талаар лекц уншуулдаг. Энэ бол учир дутагдалтай. Хүүхэд болгон нэг хүний зөвлөсөн зөвлөгөөг өөр дээрээ тавьж өөртөө сорилт тавих нь утга учиргүй эрсдэл дагуулах аюултай. Хүүхэд ялангуяа өсвөр насны мэргэжил сонголтонд тулж ирсэн охидууд өөрийн онцлог чадвартай тал, сайн муу талуудаа мэддэг болж ямар мэргэжил сонговол би илүү амжилтанд хүрч чанартай боловсон хүчин болж чадах вэ гэдэг өнцгөөс нь хандаж үзэх хэрэгтэй .
|
6 | Сурагчид суралцаж буй сургуульдаа хандах хандлага ямар байна? | Энэ асуултанд судалгааны 7-р асуултанд хүүхдүүд хариулсан байдалаар дүгнэхэд, багш нарын заах арга зүй, харилцаа, сургуулийн орчин хүүхдүүдийг суралцахад хүндрэлтэй байна гэж дүгнэхээр байна. Багш нар суралцагчиддаа гологдож эхлэх хандлагатай, багш нарын мэдлэг дутмаг байна гэсэн нилээд хэдэн бичгэн хариулт ирсэн байна. |
СУДАЛГААНД ИРСЭН СОНИРХОЛТОЙ ХАРИУЛТУУД
ААВ ЭЭЖДЭЭ МЭРГЭЖИЛ СОНГОЛТЫНХОО ТАЛААР ХЭЛЭХИЙГ ХҮССЭН ЗҮЙЛЭЭ БИЧНЭ ҮҮ |
мэргэжлээ олоход минь цаг зарцуулаад өгөөч |
сайн дайчилж чиглэл өгч байгаад баярлалаа |
Бүгдийнэ хэлцэн |
Ireduid mergjil songltnder min doroolj harmsulah zuil helj setgel sevteehgui bh |
Нэг бол хуульч бол нэг бол IT инженер бол гээд нэн бол шүдний эмч бол гээд байх юм. Би яг юу болох ёстой юм бэ?? |
Minii songolt ta zuvluj boloh ch bitgii tulga |
Ireduid mergjil songltnder min doroolj harmsulah zuil helj setgel sevteehgui bh |
Umnuhuuru tsagdaa bolmoor l bgamdaa |
Bi shudnii emcheer sain emch boloh esehee medehgui bnaa, hussen chigleleeree yavmaar bn gol ni demjeed ug |
Bolomjoro demjij uurigu hugjuleh tsag gargaj ugvul ih dem bolno |
Аав ээждээ мэргэжил сонголтынхоо талаар хэлэхийг хүссэн зүйлээ бичнэ үү |
bugdiid helsen |
дэмждэгт баярлалаа |
Bugdiig n yariltschihdag |
ymar mergejil ezemshih talara bodoj baiga |
Өөрийнхөө хүссэн зүйлийг хийхийн тулд суралцаж байгаа, мөн алдаанаасаа суралцаад явж байгаа ойлгож өгөөсэй гэж хүсч байна |
Nmg demjeesei |
Аав ээж 2 маань өөрийнхөө юунд сонирхолтойг эхлээд ол гэдэг тийм ч учираас миний сонгосон мэргэжлийг үгүйсгэхгүй байхо |
Намайг дэмждэгт баярлалаа. Хайртай шүүүү❤️ |
Аль хэдийн хэлсэн болохоор байхгүй |
байхгүй |
Nda jhn tusalj blkuyu |
mergeljilee erthen songomoor bnaa nadaa tuslaach gj heli da |
ярилцаад санаа бодлоо хэлсэн |
Охин нь гадаад хэлээ сайн сураад гадаадад сонгосон мэргэжлээрэй ажиллана |
Nmg demjerei |
Миний ирээдүй учир дэмжээрэй |
huseegu mergejilig min shahha bolinuu emch bolomorgu bn |
Uuruu sonirholtoi, az jargaltaigaar hiij chadah mergejliig songomoor bna |
Бүгдийг мэднэ |
Яг юуг сонгохоо, ямар мэргэжилийг би чадах бол гэдгээ мэдэхгүй байна |
Сонирхлоо дагмаар байнаа |
Төлбөр их орно |
Her hugtsa orh bol |
Bi mergejlee zuv songoson ergej butsahgu |
хүсэл мөрөөдлийнхөө төлөө хамгийн сайнаар хичээнэ |
Yahaa medehgui bn |
Одоохондоо сонгож чадахгүй байгаа бас өөрөө сонирхолтой болохоор сэтгэл судлал эсвэл хуулийн чиглэлээр явж магадгүй |