УТААНЫ ЭСРЭГ УРАЛДААН ЗАРЛАГДЛАА
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах шийдэл, шинэ санаа, оновчтой гаргалгаа бий болгох зорилгоор Mongolian Idea Contest-ийн санаачилсан “Улаанбаатарын агаарын бохирдлын эсрэг шинэ санааны эрэлд” сэдэвт уралдааныг Мэргэжлийн боловсролын сургууль, Политехник коллежийн суралцагчид, Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулж байна.
Шинэ санааг эрэн хайхаас гадна сурагчдын багаар зохион байгуулалттай ажиллах, мэдээлэл цуглуулах, мэтгэлцэх, өөрийнхөө санааг зөв илэрхийлэх, төсөл дээр ажиллаж сурах, сэтгэн бодож шинийг санаачлах сэтгэлгээг хөгжүүлж урамшуулах зорилготой.
Шинэ санааг эрэн хайхаас гадна сурагчдын багаар зохион байгуулалттай ажиллах, мэдээлэл цуглуулах, мэтгэлцэх, өөрийнхөө санааг зөв илэрхийлэх, төсөл дээр ажиллаж сурах, сэтгэн бодож шинийг санаачлах сэтгэлгээг хөгжүүлж урамшуулах зорилготой.
Уралдаанд ирүүлэх бүтээлийн шаардлага:
- Цоо шинэ санаа танилцуулах;
- Хэрхэн хэрэгжүүлэх боломжтойг тодорхой дэвшүүлэх;
- Гаргаж буй санаа санаачилга байгаль орчинд ээлтэй эсэх;
- Таны санааг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардагдах гол алхамууд болон зардлын дундаж хэмжээг тусгах;
- Улаанбаатар хотын иргэд таны санааг хэрэгжүүлэхэд хэрхэн хувь нэмэр оруулах боломжтой талаар санал дэвшүүлэх,
- 3-5 хүний бүрэлдэхүүнтэй баг байх.
2024 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийн дотор info@mongoliancontest.com хаягаар хүлээн авна.
Санаачлагч: Mongolian Idea Contest
Ерөнхий зохион байуулагч: Монголын эмэгтэй инженерүүд, технологичид, математикчид, эрдэмтдийн холбоо МЭИТМЭ
https://wstem.mn/index.php/mn
Хамтран зохион байгуулагч: OCS Consulting serviсe
![](https://i.ibb.co/J5spx53/image-4.jpg)